Отгонтэнгэрийг тойроод хөх цагаан нэртэй нуурууд, баруун талд нь харуул мэт сүндэрлэх Их даян, Бага даян гэсэн далайн түвшнээс 2500 метрийн өндөртэй хоёр сүрлэг хайрхан бий.
Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байна.
Даян хайрхны баруун бэлд Цагаан нуур нь Хөх нуураас холгүй далайн түвшнээс 2230 м өндөрт оршдог.
Цагаан нуур нь Морены хурдсанд хөөгдөж тогтсон цэнгэг устай 3.1 хавтгай дөрвөлжин км талбайтай, 3.6 км урт, 1.6 км өргөн, гүн нь 28 м нуур юм. Их бага Даян хайрханд тулж хошуу хойг булан тохой үүсгэх тул эргийн хэрчигдэл ихтэй, өмнөөс нь нуурын хоолой хэмээх гол хэдэн булгийн хамт цутгадаг, цэнгэг устай, тахилгатай нуур юм. Нуурын ойр орчимд амралтын болон жуулчны газар байдаггүй. Энд аялахаар бол майхантай аяллыг хийх боломжтой юм.